Х.Нямбаатар: Төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хувиар бууруулсан туршлага бий

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. Хуулийн төсөлд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэлх орон зайг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Автомашинаар зорчвол төлбөр төлнө гэсэн үг.

Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд зогсоолд автомашинаа төлбөргүй тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг нээх, дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийж байгаа гэв. Төлбөртэй бүс дотор амьдардаг хүмүүст 90 хувийн хөнгөлөлт эдлүүлнэ гэж хотын дарга хэллээ. Х.Нямбаатар “Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа төлбөрийн хэмжээг нийслэлийн ИТХ тогтоохоор тусгасан.

Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээлбэл 1000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна” гэлээ.

https://www.facebook.com/watch/?v=3353792424843336

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...