Л.Гантөмөр: Найман жил засагласан эрх баригчидтай зодолдохоос илүү чухал ажил бий

АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй монгол төр байх ёстой. Энэ хүрээнд бид 330 сум 204 хороон дээр үндэсний хэлэлцүүлэг хийж байна. Бид гишүүдээ хаваржингаа сонссон. Гишүүдийн зүгээс нэгдүгээрт, эв нэгдлээ хангахыг хүссэн. Хоёрдугаарт, хяналтын үүргээ тодорхой болгох. Гуравдугаарт цаашдын гарц гаргалгааг тодорхой болгохыг хэлсэн.Бид оноос өмнө эв нэгдлийн асуудлаа шийдэж, нам бүрэн бүтэц бүрэлдэхүүнтэй болно.

Намын асуудлаа дотооддоо шийднэ. Хамгийн чухал асуудал бол монгол хүний амьдралын чанар. Бизнес эрхлэгчид ажлаа явуулах гээд зээл авах гэхээр хүүг нь дийлэхгүй, цалингийн зээл авах гэхээр бас л хүү хэт өндөр байна гэдгийг бүсүүдийн эдийн засгийн чуулганаар хэлж байсан. Тэгэхээр өрийн дарамтыг алга болох нь нэгдүгээр ажил. Үүнийг ажил хэрэг болгохын тулд үндэсний хэмжээнд хэлэлцэж байна. Өнөөдөр найман жил төрийн эрх барьсан хүмүүстэй хэрэлдэж, зодолдохоос илүү чухал зүйл бий. Бидний парламентад байгаа хүчийг иргэд мэдж байгаа. 10-хан саналтай. Нэг удаа л завсарлага авах эрхтэй.

Эрх баригчдын хийж байгаа буруу зүйлсийг зогсоох боломж алга байна. Хамгийн гол нь бид эрх сонгуульд амжилттай оролцож байж эд нарын найман жил хийсэн алдааг засах хэрэг гарах нь. Хамгийн гол хүндрэл үүсгэж байгаа зүйл бол төсөв. АН хамгийн эхлээд төсвийг хямгадна. Дарга нарын зардлыг бууруулж төсөв хэмнэх шаардлагатай. Ингэснээр нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Мөнгөний бодлогын хүү чанга байна гэдэг бизнес хийхийг нийтээр нь хориглож байгаа хэлбэр. Жишээлбэл, НӨАТ үнийн өсөлтийг улам хөөргөж байгаа хэрэгсэл болж байна. АН НӨАТ-ын 5 хувийг нэгдмэл байдлаар дэмжиж байгаа. НДШ дээр ч алдааг засах учиртай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...