Арваннэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг баталжээ.

  • Арваннэгдүгээр сарын 04-нд 11:00 цагт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 05-нд 13:00 цагт Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 11-нд 13:00 цагт ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 12-нд 11:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 14-нд 13:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагт “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 19-нд 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 23-25-нд Сэлэнгэ аймагт Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан,
  • Арваннэгдүгээр сарын 26-нд 13:00 цагт Улс тунхагласны 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

27 иргэнийг Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан...

Хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдлөө...

Гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг урьдчилан тогтов

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар...