Ковидын үед 20 их наядыг зарцуулсан төсвийн тайланг хэлэлцэх сонсгол хойшиллоо

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Ковид-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон байсан ч хойшлууллаа.

Сонсголыг удирдахаар томилогдсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулахын тулд эрх баригчид хянан шалгагч томилоод асар их мэдээлэл цуглуулаад түүн дээр шинжээчдийг  бүтэн нэг жил ажиллуулсан. Харин бид нар 14 хоногийн хугацаанд 3 шинжээч томилж өгөөч гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй.

Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий. Сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн.  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Санхүү хариуцсан дарга нар хаус авсан мэдээлэл ч байгаа. Ковид-19 цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудал маш олон бий. 20 их наяд төгрөгийн зарцуулалтын тайланг ил болгох асуудал яригдаж байна” гэсэн юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Яг ямар эмчилгээ хийсэн болоод нэг хүнд 8 сая төгрөг зарцуулав гэдгийг олон нийт мэдэх эрхтэй” гэдгийг тодотгож хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...