Хил зөрчсөн тува иргэн буудуулж амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн …. дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газрын “Ажлын хэсэг” шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
48.5 дугаар зүйл. “Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.”

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...