Солонгос: Дээрэлхэлтийн эсрэг шүгэл үлээгч, үсчин бүсгүй амиа хорложээ

Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн эсрэг шүгэл үлээгч, хүний эрхийн төлөө тэмцэгч үсчин Пё Йе-рим амиа хорлож нас баржээ.   27 настай бүсгүй өөрөө сурагч насандаа хүчирхийлэл, дээрэлхэлтийн  хохирогч болж байснаа зарлаж анх гарч ирж байв.

Сургуулийн хүчирхийллийн хохирогчдыг солонгосоор “хакпок” гэж нэрлэж, гэмт хэрэг үйлдснээс хойш хэдий олон арван жил өнгөрсөн ч хүчирхийлэгчдийн эсрэг тэмцэх “Хакпок #MeToo”хөдөлгөөн өрнүүлж үүний гол дүр  нь  Пё Йе-рим болоод байсан юм. 

 Тэрээр тус улсын хууль тогтооижид өөрчлөлт оруулахыг уриалж, сургуулийн хүчирхийллийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг цуцлахыг, гүтгэлгийн талаарх холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахыг шаардаж,  хохирогчдыг хэнээс ч айлгүйгээр  үгээ хэлэхийг уриалдаг  байв. 

Пё Йе-рим есдүгээр сард Үндэсний ассемблейд хуулийн төслийг албан ёсоор өргөн барьж хамгийн сүүлд юүтүб сувагтаа байршулсан бичлэгтээ уг хуулийн төслийг дэмжихийг уриалжээ. 

Түүний цогцсыг мягмар гарагт Пусан хотын Сонжигок усан сангаас олсон гэж Солонгосын цагдаа нар мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...