Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Монгол, Францын хооронд энэ онд Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалыг харилцан хийж байгаа нь хоёр улсын онцгой эрхт түншлэлийг бататгах, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлж, стратегийн түвшинд хүргэх нийтлэг зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгааг талууд онцлов.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны энэ оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Монгол, Францын хамтарсан тунхаглалд тусгагдсан зорилтууд, ялангуяа хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, харилцаа холбоо, гамшгийн менежмент, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллахаа Төрийн тэргүүн нар нотоллоо.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын чухлыг онцолж, эдгээр чиглэлээрх хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүн гаргахад хамтран ажиллахаа дахин нотлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон францын ард түмэнд “Парис–2024” зуны олимпын 33 дугаар наадмыг зохион байгуулахад нь амжилт хүсэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...