Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг компанид шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв

Нэгэн дуулиант хэрэг шүүх рүү шилжжээ. Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавьсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт

Эрүүгийн хуулийн

  • 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/,

  • 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,

  • 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/,

  • 18.6 /Мөнгө угаах/,

  • 22.5 /Хахууль өгөх/,

  • 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтан болон Худалдаа хөгжлийн банк, “Кью Эс Си” зэрэг ХХК-ийн удирдах албан тушаалын 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бүх эмийг чанарын шинжилгээнд хамруулж байна

Иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл...

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...