Морин хуурын чуулга Версалийн ордны хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв.

Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзлээ.

Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог байв.

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийгээд байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ.

Морин хуурын чуулга нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа мөн тоглох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гурван намын хамтарсан Засгийн газар орших,иэс оршихыг улстөрчид хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож,...

Р.Эрдэнэбүрэн: Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатарын эдэлбэрт хамааралгүй

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрөгч 2024...

Ч.Ариунзул Эверестийн оргилд амжилттай гарлаа

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын...

Францын тал Ураны төсөлд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжлээ

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа...