Ж.Ганбаатар: Шатахууны нийлүүлэлт хэвийн болсон

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр шатахууны нийлүүлэлт, нөөцийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-ын Думын дарга В.В.Володин Монголд ирээд АИ-92 бинзений хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш байна. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн.

ОХУ-аас 92 вагон АИ92 шатахуун өчигдөр орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох “Петровис” болон “Шунхлай” компаниудад АИ92 шатахууны нөөц байгаа. “Сод монгол” зэрэг зарим компанид нөөц байгаагүй. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй. Өнөөдрөөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Та бүхэн санаж байгаа бол. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Хүргэлт өөрөө 2-3 хоног шаардаж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...