Ардын зураач Ш.Чимэддорж БНХАУ-ын алдарт уран барималчтай хамтран үзэсгэлэн гаргав

Монгол улсын Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зутгэлтэн, зураач Ш.Чимэддорж, БНХАУ-ын алдарт уран барималч Shen Hongbiao нарын хамтарсан “PAX MONGOLICA” үзэсгэлэн Чингис хааны музейд 2023-10-07-ны өдөр нээлтээ хийлээ.
13–14 р зууныг Монголын эзэнт гүрний нөлөөгөөр Евроази-д оршин суугаа энгийн ард иргэдийн ахуй амьдралд дахь энх амгалан цаг үе гэж үздэг. Зүүн өмнөд азиас зүүн европ хүртэлх өргөн уудам газар нутагт тогтсон тус цаг үеийн нөлөөгөөр худалдаа наймаа, шашин шүтлэг, урлагийн хөгжил цэцэглэлт, түүхийн тэмдэглэл, соёлын томоохон солилцоо явагдсан цаг үеийг хүн төрөлхтний түүхийн тэмдэглэлд пакс монголика хэмээн нэршдэг.
Ардын зураач Ш.Чимэддорж гуайн хувьд Монголын уудам тал нутаг, ахуй соёлд нь өнөөдөр ч мөн Пакс Монголика-ийн утга агуулга хадгалагдан үлдсэн гэж үздэг учир энэхүү үзэсгэлэнг БНХАУ- ын Алдарт барималч Шэнь Хунбио–тай хамтран хүргэж байгаа ажээ.
Үзэсгэлэн ирэх сарын  07-ныг хүртэл  үргэлжлэх  бөгөөд тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая...

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...