Сонгинохайрхан дүүрэг “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч ажиллана

Сонгинохайрхан дүүргийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтарч ажиллахаар боллоо. Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Рио Тинто Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул, Судалгаа шинжилгээ хариуцсан ахлах зөвлөх О.Анар нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж шинээр байгуулах боломжтой байршлуудтай танилцаж санал бодлоо солилцсон юм.

Мөн уулзалтын дараа компанийн төлөөллүүдтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой газруудад очиж ажиллалаа.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОН ХҮРТЭЛ НЭГ ХҮНД НОГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ 40 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИН АЖИЛЛАЖ БАЙГАА АЖЭЭ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...