Оюутолгойн олборлосон зэсийн хэмжээ 40 хувиар өсөв

“Оюу толгой” компани оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компаниас мэдээлснээр энэ оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 676.7 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүлжээ. Ингэснээр 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайн үйлдвэрлэлийг ахиулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид тайлант хугацаанд төлөвлөгөсний дагуу зорилтоо биелүүлж бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулж байна” гэв.

Үйл ажиллагааны тайлан:

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байв.
  • Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол Оюутолгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (0.39 куб метр) ус ашигласнаар усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайн нэг болоод байгааюм.
  • Нийт ажилтны 97.4 хувийг монголчууд, гүний уурхайн төслийн 34.3 хувийг эмэгтэй (гэрээт ажилтнуудыг оролцуулан), мөн “Оюутолгой” ХХК-ийн нийт ажилтны 23.2 хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 194 сая ам.доллар буюу 676.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.1 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Хоёрдугаар улирлын байдлаар 740 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 390 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 68 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн мэдээлэл:

  • Тайлант хугацаанд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52-0.40 хувь) өндөр байсан зэргээс хамаарч энэ оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өссөн. Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
  • Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажлыг хоёрдугаар улиралд дуусгав. Үйл ажиллагаа урагшилснаар 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлоно.
  • Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар нийт 54 хүдэр буулгуурыг панель 0 түвшинд тэсэлж, тэдгээрийн 18-ыг энэ улиралд тэслэв. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй.

 Гүний уурхайн төслийн мэдээ:

  • Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж, өнгөрсөн 6 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэв. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны
  • хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх юм. (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөсөн байсан). Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.
  • Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани 5 дугаар сард ажлаа эхлүүлээд байна.

 Бусад мэдээлэл:

  • Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан “Оюу толгой” ХХК-иас 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг долдугаар сарын 8-нд ОБЕГ-т хүлээлгэж өгсөн Үүнд, цагт 3,600 тн ус сорох төхөөрөмж хоёр ширхэг, цагт 72 тн усыг 100 метрийн зайд зайлуулах хүчин чадал бүхий 6 ширхэг төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг тоног төхөөрөмж багтсан.
  • Энэ улиралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрчим хүчний компанитай хийсэн гэрээг 2030 он хүртэл сунгаж, Монгол Улсаас тогтвортой эх үүсвэр бүхий цахилгаан авах хүртэл үйл ажиллагааныхаа эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...