Засгийн газар “5Ш” ажиллагааг нийслэлд явуулж, Хүрээний бузрыг цэгцэлнэ

Аймгуудад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлд үүсээд байгаа авлигын сүлжээг онилж ажиллана гэж Засгийн газрын хуралдаан дээр хэлжээ. Газрын наймаа, авлига, тусгай зөвшөөрлүүд дагасан сүлжээг илчилж, хатигийг нь шахна, өвдөх байх шүү гэж даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээрээ бас хэлсэн. Ер нь нийслэлийн авлигын сүлжээг таслая гэвэл Л.Оюун-Эрдэнэ өөрийн намынхантайгаа нүүр тулах нь гарцаагүй. Нийслэлийн авлигын сүлжээ төрийн албаны дунд, доод шатандаа бугшсан гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газар ойрын өдрүүдэд нийслэл рүү бүх хүчээ хаяхаар болж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох шийдэлд хүрсэн нь авлигтай тэмцэх “5Ш” ажиллагааг өргөн хүрээтэйгээр Улаанбаатарт хэрэгжүүлэх бодлогын нэг хэсэг гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимынхаа сайд нарт тайлбарласан гэнэ. Хотын шинэ даргад эрх мэдлийг хангалттай өгч, авлигын сүлжээг таслах ажилд Засгийн газар бүх хүчээр тусална гэжээ. Нийслэлд бөмбөг тэслэх сургаар зарим авлигач түшээ ажлаасаа чөлөөлөгдөх арга заль хэрэглэж магадгүй байгааг анхааралдаа авахыг сануулсан байна.

Юутай ч Х.Нямбаатар нийслэлд “5Ш” ажиллагаагаа Засгийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлбэл олон хүн дээлээ нөмрөх нь тодорхой. Ганц ногоон автобусны тендер ч биш, газрын наймаа, замбараагүй барилгажилт, нийслэлийн өмч хувьчлал, тусгай зөвшөөрлүүдийн бизнес, чанаргүй зам, хайс хашаа гээд хүрээний бузрыг дэлгэвэл далай болно. Ер нь хотын авлигын сүлжээг тасалж чадах эсэхээс сонгуулийн үр дүн ч хамаарч мэднэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын даргаар Х.Нямбаатарыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж, Засгийн газрын бүх хүчийг нийслэл рүү хандуулна гэж зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...