Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, сайдаасаа татгалзаж Хотын дарга болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар хууль зүйн сайд Х.Нямбаатарыг томилох бодолтой байгаагаа танилцуулсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Засгийн газраас шийдвэр гаргаж, БЭТ хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоё гэж байгаа. Учир нь хотын түвшинд НИТХ үйл ажиллагаагаа явуулж, хотыг удирддаг. Улс төрийн байгууллага улстөрийнхөө үйл ажиллагааг явуулна. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж, олон жил бугшсан идээ бээрийг шахахад Засгийн газар бодлогын түвшинд дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Хотын даргыг томилох Ерөнхий сайдын захирамж гарах хуулийн зохицуулалт бий.

Х.Нямбаатар Хотын даргаар томилогдоно гэвэл эхлээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, дараа нь Хууль зүйн сайдаар орных нь хүнийг томилно. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж магадлал хамгийн өндөр байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...