Египетээс 4400 жилийн настай мумми олджээ

Чехийн археологичид МЭӨ 24-25-р зууны үед амьдарч байсан эртний Египетийн түшмэл Птахшепсесийн булшийг дахин олжээ. Дахин гэдгийн учир нь бараг 160 жилийн өмнө Францын археологич Огюст Мариетт булшийг хэсэгчлэн илрүүлж олонд  анх дэлгэсэн ч  төд  удалгүй цөлийн элс булшийг бүрхэж олдоход хүнд байдал үүсгэсэн аж.  Судалгааны албаны дарга Мирослав Барта “Эрэл хайгуул хэдэн  жил үргэлжилсэн, олоход хэцүү байсан. Хиймэл дагуулаас авсан нарийвчилсан зураг, хуучин газрын зургийг судалсны үр дүнд оллоо гэж хэлэв. Хамгийн  сонирхолтой нь булш бүхий хэсгээс бүрэн бүтэн хадгалагдсан мумми олдсон байна.  Францын археологич Огюст Мариет булшийг бүрэн судлаагүй бололтой. Тэр оршуулгын өрөөнд хүрээгүй эсвэл дотор нь юу байгааг сонирхоогүй байх, бид бүхэлд нь хадгалагдсан мумми олсон. Эртнээс булш тоногчид  алт үнэт  эдлэл  хайхдаа муммиг ороосон даавууг задладагаас бүрэн бүтэн  мумми олдох нь тун ховор байдаг. Гэтэл  бүрэн  бүтэн  мумми олдсон нь маш гайхалтай гэж Чехийн Египет судлалын хүрээлэнгийн дарга Рената Ландграфова ярьжээ. 

“Птахшепсесийн улс төр, түүх, шашны ач холбогдлыг харгалзан үзвэл, булш нь Египетийн археологийн сүүлийн үеийн хамгийн гайхалтай олдворуудын нэг юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...