Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох нүүрсний хэргийг прокурорын шатанд шалгаж байна

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар  мэдээлэл өглөө.

Тэрбээр “Одоогийн үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогчдын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрвээ оролцогч нарын гомдлыг хянан шийдвэрлэх эрхийг хангаагүй бол хэрэг шийдэхэд шүүх дээр буцах үндэслэл нь болдог. Тийм учраас мөрдөгч, прокуророос шалтгаалахгүйгээр шинжээч томилдог. Жишээлбэл, Хөгжлийн банкны хэрэг дээр 62 шинжээч томилж, 1-1429 хоног зарцуулсан. Энэ хэрэг дээр 354 хүсэлт гомдлыг гаргаж, 14-21 хоногийг шалгаж шийдвэрлэхэд зарцуулсан.

Тодорхой хуулийн зохицуулалтаас шалтгаалж, нүүрсний гэх хэрэг, Боловсролын зээлийн сангийн гэх хэргийг шийдвэрлэхэд хугацаа шаардаж байна. Тийм учраас ажлыг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нүүрсний долоон хэрэг шүүхэд шилжсэн. Нийт 66 хэрэг байгаа. Бүгд нэг өдөр шүүхэд очоод шийдвэрлэгдэхгүй. Мөрдөн байцаах ажиллагаанд 14 хэрэг байгаа бөгөөд 29 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Нийт 143 хүн яллагдагчаар татагдсан. Гурван аж ахуйн нэгж байна. Санаж байгаагаар нийтийн албан тушаалтан 90 хүн, улс төрд нөлөө бүхий 12 хүн байна. Прокурорын шатанд 10 хэрэг шалгагдаж байна. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн зэрэг бүгд байгаа.

Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, урьд шөнө дөрвөн хүнийг албадан саатуулсан байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой нууцлалтай явагддаг. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар өөрсдийгөө өмгөөлөх эрхтэй. Харин гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан бол хуулийн дагуу шалгах ёстой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...