Г.Занданшатар: Сонгуулийн жилийн төсөв сонгогчдын санал цуглуулахад чиглэдэг гажгийг засъя

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийв. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох агуулгуудыг түүвэрлэв.

1. Ирэх оны төсөв гагцхүү үр өгөөж, хуульд заасан гарцаагүй үндэслэлд суурилах ёстой. Төсвийг үндэслэлгүйгээр тэлэх, олсныхоо хэрээр цацах үрэлгэн хандлага гаргаж яавч болохгүй. Элдэв амлалтыг хойш тавья. Сонгуулийн жилийн төсөв сонгогчдын санал цуглуулахад чиглэдэг өмнөх гажгийг засцагаая.

2. уул уурхай дагасан хэт цөөнхийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ ёсоор сэргээж, олонхын оролцоог дэмжсэн, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

3. Задралаас нэгдэл рүү шилжих түүхэн хийгээд бодит боломж энэ хөтөлбөрийн шийдэлд байгаа юм. Монгол улсын мал өсөх тусам малчингүй, бэлчээргүй, үр ашиггүй, үржил шимгүй болж, хор хөнөөл нь илүү ихсэх гажуудал руу бид явж байна. Япончууд технологи бидний хөгжил гэж тодорхойлоод, түүнийгээ төрийн төлөвлөгөөт зохицуулалтаар хэрэгжүүлсэн бол, израйлчууд хөдөө аж ахуйг хөгжлийн боломж гэж харж, төрийн бодлогын төвд тавьснаар хоёулаа өндөр хөгжсөний адил монголчууд бид ухдаг баялгийн нөөцөө ашиглан ургуулдаг баялгийн салбар буюу хөдөө аж ахуйгаа хөгжлийн тулгуур болон босох цаг иржээ

4. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүсье.

5. Ирэх онд бид шинэ тогтолцоогоор, анхны сонгуулиа хийнэ. Одооноос бэлтгэлийг маш сайн хангах ёстой. Энэ мэт олон шинэ сорилт шийдэл бидний өмнө байна. Алдаанаасаа суралцаж, буруугаа засаж, Шинэ сэргэлтийн төлөө тэмүүлсэн бидний хамтын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй ээ. Алдаагаа засах тусам ардчилал төгөлдөрших ёстой. Үүний үр дүнд улс төрийн цоо шинэ соёл, хандлага тогтож, тэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна.

6. Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

7. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсэж байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой.

8. Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...