“20К” клубын залуус “Brandtrend20k” аяллаараа Хэнтий аймгийг онцлов

Цацсан шагай шиг тархсан монголчууд гэж бид ярьдаг. Монголчууд юм үзэж, нүд тайлж байвч бид тэр бүр эх орныхоо байгалийн үзэмж төгөлдөр байгалийн тогтоц, уламжлалт зан заншил,  нүүдэлчин соёл монголчуудын амьдралын онцлог дэлхийд таниулах ажлыг бага хийгээд байх шиг. Монгол Улсын хөгжлийн гурван тулгуур баганы нэг нь аялал жуулчлал. Бидний энэ ажлыг гадны инфлүүсэрүүд өнгөрсөн зун тун сайн хийж өглөө. БНСУ-ын телевизийн бүтээл болох “Хүргэлт ирлээ” шоу нэвтрүүлэг, “Nus summit” арга хэмжээ зэргээс дурдаж болно. Тэд бидний тэр бүр анзаараад байдаггүй зүйлсийн гоё сайхныг дэлхийд таниулж өглөө.

Тэгвэл нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэгч, олон дагагчтай салбар салбарын шилдгүүдээс бүрдсэн “20К” клубын залуус Brandtrend20k аяллаараа энэ удаа Хэнтий аймгийг онцолжээ. Тэд нийгмийн сүлжээг эерэг манлайлалд уриалж, зөв дадал, зөв санал санаачилга дэвшүүлдгээрээ онцлогтой. Энэ удаа клубын залуус Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн Чингис хаан, Батноров, Норовлин сумдаар аялж, Хэнтий аймгийн музей, Андлалын хөшөө, Их хуралдай, Шихихутаг цогцолборуудтай танилцжээ. Тэдний энэ удаагийн аялал Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн зорих болсон нь цаанаа шалтгаантай. Тэд Эзэн Богд Чингис хааны нутаг Хэнтий аймаг руу гадаад болон дотоодын аялал жуулчидын анхаарлыг хандуулах зорилготойг аймаг, орон нутгийн удирдлагууд нааштайгаар хүлээж авч Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Соёл урлагийн газрын дарга Т.Зулбаатар болон Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Идэрбат гишүүн угтан авчээ.

Энэ үеэр аймаг, орон нутгийн удирдлагуудад “20К” клубын залуус хоёр хүүхдийг гадаадад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардуулсан байна. Клубын хамт олон энэ аяллынхаа үеэр эх орныхоо байгалийн үзэмж төгөлдөр байгалийн тогтоц, уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл, монголчуудын амьдралын онцлогийг дэлхийд таниулах ажиллагааг заавал хийх хэрэгтэй гэдгийг тодотгож байсан. “20К” клубын хамт олон өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих санаачилга гаргаж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилж байсан. Тэд “Цусаа бэлэглэх” аянг жил бүр зохион байгуулж, тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулах, ном унших аян, ковидын үед тусламжийн гараа сунгах аянг амжилттай өрнүүлж байсан зэрэг олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн удаатай. Тэд энэ бүх зүйлээ сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг гэдгийг тодотгох нь зүйтэй. Тэд нэн тэргүүнд анхаарах хамгийн энгийн зүйл бол бие засах газар гэдгийг тодотгов. Хэдийгээр тал хээрт гараад хүссэн газраа бие засаж болох ч боловсон бие засах газар байхгүй байгааг жуулчид ч шүүмжилсээр ирсэн. Түүнчлэн авто замын асуудлыг ч хөндөж, жуулчдад тав тухтай байх хэрэгцээг хангах хэрэгтэйг “20К” клубынхан хэлж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Улаанбаатар хотноо 197 орны төлөөлөгч чуулах СОР17 хурал эхэллээ

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр...