МАН-ын Сү.Батболд, С.Баяр, АН-ын С.Баярцогт, С.Эрдэнэ нарыг жагсаалтад бичигдвэл дэмжихгүй гэжээ

“МЕС” байгууллагаас сар бүр судалгаа авч гаргадаг Улс төрийн барометр 9-р сарын байдлаар гарчээ. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1008 иргэнээс санамсаргүй байдлаар энэ сарын 08-13-ны өдрүүдэд хийжээ. Судалгаанд нэгэн сонирхолтой санал асуулгыг явуулсан бөгөөд “Улс төрчдийн сөрөг рэйтинг” буюу “Намын жагсаалтад хэн хэн гэсэн гурван улс төрч орвол та МАН/АН-ыг яагаад сонгохгүй вэ?” гэсэн асуултад санал асуулга явуулжээ.

Уг асуултад санал асуулгад оролцогчид МАН-аас Сү.Батболд, С.Баяр, Д.Сумъяабазар нарыг жагсаалтад бичвэл МАН-ыг дэмжихгүй гэсэн байх юм. АН-аас С.Баярцогт, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарыг намын жагсаалтад бичвэл АН-ыг дэмжихгүй гэж санаа бодлоо илэрхийлжээ. Энэ нэрс дотор АН-ын дарга Лу.Гантөмөрийн нэр ч багтсан байгаа нь хачирхалтай. Сонгуулийн мэдээллийг Улаанбаатарт амьдардаг сонгуулийн насны 1008 хүнээс түүврийн аргаар утсаар цуглуулснаа MEC судалгааны байгууллага дурдсан байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...