Шатахууны крант ба Г.Занданшатарын УГСРАА НҮҮДЭЛ

ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс бензин, дизель түлшний экспортоо түр хугацаагаар хориглохоо өчигдөр мэдэгдэв. Энэ хориг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд Беларусь, Казахстан, Армен, Киргизэд үйлчлэхгүй. Монгол Улсад хамаатай эсэхийг албаны шугамаар тодруулж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар маргаашаас манай улсад айлчлах гэж байгаа ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинтой өнөөдөр утсаар ярьж, шатахууны энэхүү хязгаарлалтад Монгол Улсыг оруулахгүй байхыг хүссэн байна. Энэхүү хүсэлтийг ОХУ-ын тал хүлээн авч Монгол Улсад шатахуун хэвийн нийлүүлэхээр болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт аймагт болсон уулзалтын үеэр энэ мэдээг дуулгажээ. Товчхондоо бол ОХУ шатахуунаа Монголд хэвийн нийлүүлэхээр боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн 6-р сард В.В.Володины урилгаар ОХУ-д айлчилсан. Г.Занданшатарыг ОХУ-г зориход Украинд халдсан улс руу айлчиллаа гэж цөөнгүй хүн шүүмжилж байв. Гэхдээ тухайн үед ОХУ-аас Ангарскийн нефтийн үйлдвэрт засвар, шинэчлэл хийх шаардлагатай тул 2 сарын хугацаанд Монголд шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн мэдэгдэл ирчихсэн байсныг юм билээ. УИХ-ын даргын айлчлалын үеэр холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийж, засвар шинэчлэлийн үеэр Монголд хэрэгцээт шатахууныг урьдчилан нөөцлөх замаар зохицуулахаар болж, нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлсэн байдаг. Ийм зохицуулалтыг шуурхай хийгээгүй бол 6-р сарын сүүлчээс шатахууны хомсдол үүсэж, үнийн хөөрөгдөл тэнгэрт тулах байсан биз.

ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Монгол Улсад айлчлахаар маргааш Улаанбаатарт ирнэ. Айлчлалаар мэдээж хэрэг хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг түлхүү ярьж таарна. Нэмээд ОХУ-ын шатахууны экспортын хоригт Монгол Улсыг оруулахгүй гэсэн ноён В.В.Володины утсаар өгсөн амлалтыг талууд албажуулж, цаасан дээр шийдвэр болгон буулгахаар болж байна. Ямартай ч оросууд шатахууныхаа крантыг хаахгүй байхаар болов. УИХ-ын дарга Г.Занданшатарын угсраа нүүдэл монголчуудыг шатахууны хомсдолд орох эрсдэлээс ийн холдуулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...