С.Баярцогт: Төрийн ордны 3-р давхарт ялын бодлого шийдэгддэг гэж Х.Нямбаатар сайд хэлсэн нь бодит үнэн

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт өөрийнх нь холбогдож байсан хэргээр нээлттэй сонсгол явуулах талаарх сэтгүүлчийн асуултад ийм хариулт өглөө.

-Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиа батлахад гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэгнийгээ шүүдэг байдал бий болбол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Үндсэн хууль баталсан миний үзэл баримтлал. Хэрвээ надтай холбоотой нээлттэй сонсгол болдог бол би туйлын баяртай байна. Биднийг анхан шатны шүүхээр ялласан шүүгч авлигын хэргээр ял авсан. Яг үнэндээ эрх мэдлийн хонгил гэж яригдаад Төрийн ордны гурван давхарт ялын бодлого шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан зүйл бодитой үнэн.

Бүх зүйл ил тод болно. Энэ асуудлаар маш олон түвшинд хандсан. Монголын шүүхээр дөрвөн түвшинд шийдэгдсэн. Хилс хэрэг байсныг Монголд, Швейцарын холбооны улсад ч шийдсэн. Би Монгол, Швейцар, Австрали, Хонгконгийн хүчний байгууллагуудад шалгуулсан. Энэтэй холбоотой Үндсэн хуулийн Цэцэд Х.Баттулга ерөнхийлөгч намайг өгсөн. Үндсэн хуулийн Цэц шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга байна хэмээн шийдвэр гаргасан. Үүнийг нээлттэй сонсголоор ярьдаг бол илүү нарийвчилж, ийм зүйл болсон гэдэг нь илүү мэдэгдэнэ. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн ойлгомжтой. Энэ бол ерөнхийлөгч асан Х.Баттулга. Намын даргын сонгууль, намын үйл ажиллагаа идэвхжих бүрт намайг харлуулдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....