11 ус түгээх байр, хувийн эзэмшлийн 9 худгаас дээж авахад бохирдол илрээгүй

Нийслэлд үргэлжилсэн бороо орж үер болсонтой холбоотойгоор нийгмийн  сүлжээгээр ус тасрана, ус бохирдсон гэх мэт мэдээллүүд тарсан. Тэгвэл 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УСУГ-ын харьяа 11 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн гүн өрмийн 9 худгийн уснаас дээж авч шинжлүүлэхэд бохирдол илрээгүй талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар олон нийтийн сүлжээгээр  мэдээллээ.

УСУГ-аас ч Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх ташаа мэдээлэлд автахгүй байхыг санууллаа.

Ус сувгийн удирдах газар нь Нийслэл Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүрэгтэй ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 160,000-170,000 м/куб усыг 7 эх үүсвэрээр дамжуулан олборлоод Усны төв лабораторидоо 110 төрлийн хими физик нян судлалын шинжилгээ хийж, хэрэглэгч таны унд ахуйд нийлүүлж байгаа гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэргэнцэртэй тамирчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын...

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 13-нд гарсан ойн...

Сэрэмжлүүлэг: Хоолойг нь боож гар утсыг нь дээрэмджээ

Энэ оны эхний 3 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг...

Кёкүшюзан Д.Батбаяр автын осолд оржээ

Кёкүшюзан Д.Батбаяр орон нутагт хувийн ажлаар явж байгаад өчигдөр автын...