Ус түгээх байр болон усны машинуудыг ариутган халдваргүйжүүллээ

Үргэлжлэн орсон борооны улмаас гол усны үер болж усны түвшин нэмэгдсэн. Гэр хороололд хөрсний бохирдол үүссэн. Үүнээс урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрх хүн амыг унд ахуйн усаар ханган ус түгээх байрууд болон ус зөөврийн автомашинуудын дугуйг ариутгах халдваргүйжүүлэх ажлыг УСУГ-аас хийж байна.

Төв цэвэрлэх байгууламж хоногт 150.000-170.000 м куб ус татан зайлуулах хүчин чадалтай. Гэтэл үргэлжилсэн борооны улмаас хөрсний ус болон зам талбайн усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ихэсч хоногт 210.000 м куб ус хүлээн авч цэвэрлэж , аваарын байдалд ажиллаж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...