Гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулна

Гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах  төсөл хэрэгжүүлнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээний дагуу хэрэгжиж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах зорилго бүхий УСУГ-ын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.
 Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах шугамд холбогдсон, гар ажиллагаатай, айл өрхийн хэрэглэгчдэд үйлчилдэг болон ачилтын нийт 180 ус түгээх байрыг автоматжуулахын зэрэгцээ УСУГ-ын одоогийн ашиглаж буй 151 автомат буюу ухаалаг ус түгээх байрыг шинэ системд нэгтгэн удирдах программ хангамжийг хөгжүүлж, узель, гадна, дотор цахилгаан хангамжийг шинэчилж, иж бүрэн автоматжуулах тоног төхөөрөмжийг дагалдах сервер, компьютер, хэрэгслийн хамт нийлүүлж, суурилуулах юм.
Ингээснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дүүргийн нийт 51 хорооны иргэд УСУГ-аас түгээж буй унд ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24/7 цагаар авах боломжтой болох ба гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж  уг үйлчилгээг үзүүлэхэд тус байгууллагаас зарцуулж буй өндөр зардлыг бууруулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...