Нийслэлийнхэн өдөрт 10 чингэлэг хог суултууртаа хийж урсгадаг!!!

Иргэдийн буруу дадал зуршил, 00 суултууртаа хог хаягдлаа хийж урсгадаг байдлаас болж Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид  байнга гэмтэл саатал гарч, УСУГ-ын ажилчдад ч хүндрэл үүсгэсээр  байна. Тодруулбал Төв цэвэрлэх  байгууламжид өдөрт 10 чингэлэг хог буюу 1400-1500 тонн хог бохир устай хамт ирж, цэвэрлэж шүүх хэрэг гардаг ажээ. 00-ийн  цаас, ариун  цэврийн хэрэглэл,  хүүхдийн живх, сальфетка гэх мэт усанд  уусахгүй хог хаягдлууд бөөгнөрч насосыг гацаадгаас өдөр  бүр 4-5 ажилтан гар аргаар цэвэрлэх, долоо хоногт дор хаяж 3 удаа насосны гацааг гаргах шаардлага гардаг  гэж Төв цэвэрлэх байгууламжийн  ээлжийн инженер хэлэв.

Ирэх  онд шинэ төв цэвэрлэх  байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Гэвч энэ мэтээр хүмүүс суултуураа хогийн сав болгосоор байвал хэчнээн шинэ цэвэрлэх байгууламжтай, шинэ технологитой боллоо ч насос тоног төхөөрөмжид  халгаатай бадал хэвээр үргэлжлэх тул иргэдийг буруу дадал зуршлаа өөрчлөхийг  УСУГ-ын мэргэжилтнүүд зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...