Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг эхлүүлээ.
“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой. Хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүлцэхгүй” богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгов.
Ерөнхийдөө хамтарсан баг ямар үйлчилгээ үзүүлдэг, хэн хэн байдаг, бид хамтарсан багаас ямар үйлчилгээ авах юм гэдэг ойлголтыг энэ киноноос олж авах бүрэн боломжтой. Бид тогтвортой байнга хэрэглэх мэдээллийг олон нийтэд илүү хүртээлтэй байлгах үүднээс кино хийх болсон. Өмнө нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллаж байсан төслийн хүрээнд “Нарны сүүдэр” киног бүтээж олон нийтийн хүртээл болгож байсан. Одоо цацаж байгаа богино хэмжээний олон ангит кино бол гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэмт хэрэг зөрчил, амьдралд өдөр болгон тохиолддог асуудлыг илүү хөндсөн. “Нэг Өнгө” гэдэг аяны хүрээнд хийж байгаа хамгийн чухал санааны нэг энэхүү кино юм. Энэхүү киноноос хүмүүс өргөн мэдлэг, мэдээлэлтэй болох байх” гэлээ.