М.Бадарч цолоо хураалгаж, Ц.Бямба-Отгон улсын арслан болох уу?

Үндэсний их баяр наадмын энэ жилийн түрүү бөх Улсын арслан М.Бадарчаас сэргээш илэрсэн талаар мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрлөө. М.Бадарч өөрөө мэдэгдэл хийн Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ есдүгээр сарын 4-ний өгсөн. Журмын дагуу 14 хоногийн дараа Б сорьцын хариуг танилцуулах ёстой бөгөөд тэр өдөр нь өнөөдөр тохиож байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар А, Б сорьц хоорондоо зөрөх нь бараг л боломжгүй гэсэн.

М.Бадарч “2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүү авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.

Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна” хэмсээн цахим хуудсандаа бичсэн удаатай.
Хэрэв өнөөдөр Б сорьцын хариу А сорьцын хариутай таарсан гэвэл сонсгол зохион байгуулж, М.Бадарчийн тайлбарыг сонсох ёстой. Сонсголын дараа холбогдох албаны хүмүүс шийдвэр гаргана. М.Бадарч арслан цолоо хураалгаж, хэсэг хугацаанд барилдах эрхээ хасуулах нь бараг тодорхой. Ерөнхийлөгч М.Бадарчид улсын арслан цол олгосон зарлигаа хүчингүй болгосны дараа үзүүр бөх Ц.Бямба-Отгонд улсын арслан цол өгөх байх. Юутай ч М.Бадарчийн Б сорьцын хариу яаж гарснаас цаашид өрнөх үйл явдлууд шалтгаална.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...