Б.Жавхлан: Газрын тос боловсруулах үйлдвэрт үүссэн гацааг шуурхай арилгаж чадлаа

Засгийн газрын хуралдаанаас Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүтээн босгоход үүссэн гацааг арилгах шийдвэр гаргасан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ийм тайлбар өглөө.

-Дорноговь аймаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн зогссон ажлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь шийдсэн асуудлаа Засгийн газрын шийдвэр болгон баталгаажууллаа. Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилт бол 2016 оны АСЕМ-ын үеэр Энэтхэгийн талаас манайд нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр амласнаар эхэлсэн. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын хурлаар 1.236 тэрбум ам.доллараар соёрхон баталсан. Харамсалтай нь УИХ-аар зээл батлагдмагц цар тахлын нөхцөл байдал үүсч, бүтээн байгуулалт саатсан. Төлөвлөж байсан хурдаар бүтээн байгуулалтыг хийж чадаагүй. Энэ оны нэгдүгээр сар гэхэд 1.236 тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг л манай тал авч хэрэглэсэн.

Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, мөн хүүг төлж эхлэх ийм шаардлага үүссэн. Бид нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөр хийх асуудал гэрээний дагуу үүссэн.

Өөрөөр хэлбэл 2016 оноос хойш таван жил өнгөрсөн. Дараагийн санхүүжилтийг хийх боломж байхгүй болсон. Дөрвөн хэсэг бүтээн байгуулалт маань эхний бүтээн байгуулалт нь санхүүжилтээс шалтгаалж гацаанд орсон. Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамдууд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажиллацгаасан. Манай яамны хувьд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын “Экзим” банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн.

Монголд суугаа Энэтхэгийн Элчин сайд энэ тал дээр сайн дэмжиж ажилласан. Үүний үр дүнд бидний тавьсан гэрээний дагуу өөрчлөлтөө амжилттай хийлээ. Наймдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн банкны удирдлагууд Монголд ирэх үеэр гэрээнийхээ өөрчлөлтийг харуулсан. Ингэхдээ газрын тосны дөрвөн бүтээн байгуулалтын гэрээгээ тус тусад нь салгаж хийсэн. Аль нэгнээсээ хамаарахгүйгээр санхүүжилтээ авч, зэрэг ажлаа хийхээр шийдсэнээр бүтээн байгуулалтын ажилд саадгүй үргэлжилнэ. Тиймээс одоогоор баталсан 236 сая ам.долларын хэмжээнд гэрээ хийгээд цаашид үргэлжлүүлэхээр боллоо.

Дэлхий нийтээрээ инфляцид нэрвэгдэж байна. Тиймээс зээлийн гэрээний нэмэгдсэн дүнг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр оруулж, баталсны дараагаар зөрүү дүнг намрын чуулгаанаар хэлэлцэж, батласнаар төсөл цаашид бүтэн дүнгээрээ үргэлжлэх юм.

Монгол Улсын Сангийн яам, БНЭУ-ын “Экзим” банктай зээлийн хэлэлцээрийг шинэчлэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжүүлэх боломжтой боллоо. Улмаар дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхээр болов. Ингэснээр 2026 онд эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...