Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Ганга нуурыг сэргээсэн нь цаашид Хөвсгөл, Өгий, Хэрлэн, Өгий, Туул, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх ажлын эхлэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэж, төслийн II шатанд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон  Молцог элсний ургамалжилтын судалгаа хийн, бэлчээрийн усан хангамжийн 10,  ойжуулах талбайн усалгааны 3 худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм.

II шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь бүрэн хийж дуусгана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...