Жолооч нарын 76 хувь нь дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй

Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна. Өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж. Замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд RFID технологийг нэвтрүүлж, төхөөрөмжүүдийг нийслэлийн хэмжээнд суурилуулж дуусаад байгаа билээ.

Одоо тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгох ажил эхлээд байгаа юм. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгохгүй талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэлсэн юм. Түүнчлэн уг системийг нэвтрүүлснээр торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болох ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...