Б.Оч: Т.Бадамжунайг хүмүүст нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулахгүй гэж үзээд сулласан

Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг сүр дуулиан болж гадаадаас авчирсан ч наадмын өмнө сулласан байв. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэл өгөв.

Тус шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга Б.Оч “Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн. Үүнийг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Ингэхдээ яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Шүүгчийн энэхүү захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8.1-д заасны дагуу прокурор, оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч Хяналтын прокурорын зүгээс гомдол гаргаагүй учир шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон” хэмээлээ. Сайд асан Т.Бадамжунайг Шувуу ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос эхлэн цагдан хорьж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...