Хятадын гадаад харилцаанд Ван И эргэн ирлээ

Хятадын Гадаад хэргийн сайд Цин Ган сураг алдарснаас хойш нэг сарын дараа дээд дипломат Ван Иг тус албанд буцаан томилох шийдвэр гаргалаа. Ши Жиньпиний итгэлт хүн гэгддэг Цин Ганыг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хагас жилийн дараа ийн огцруулав. Өмнө нь АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, 57 настай Цин Ган өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын гадаад хэргийн сайдаар томилогдсон юм.

Тэрбээр зургадугаар сарын 25-ны өдөр Бээжинд айлчилж буй гадаадын дипломатуудтай уулзсанаас хойш олны өмнө гараагүй. Хятадын Гадаад хэргийн яамнаас түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хятадын улс төрийн системд дээд дипломат нь Гадаад хэргийн сайд биш, харин Хятадын Коммунист Намын гадаад харилцааны комиссын захирал байдаг тул Ван И энэ үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болно.

Энэ нь Вашингтон стратегийн гол өрсөлдөгчтэйгээ тогтвортой харилцаа тогтоохын тулд хуучин танилтайгаа харилцана гэсэн үг. Ван Игийн хувьд хурц ухаантай, заримдаа Хятадын байр суурийг түрэмгийлэн хамгаалдаг гэдгээрээ алдартай бөгөөд олон жилийн турш АНУ-Хятадын харилцаанд чухал байр суурь эзэлсээр ирсэн. Гэвч Ван И сүүлийн 10 жилийн ихэнх хугацаанд хашсан албан тушаалдаа эргэн ирсэн нь хоёр улсын харилцааны зөрчлийг өөрчлөх эсвэл Ши Жиньпин даргын засгийн газрын үйл ажиллагааны тодорхой бус байдлын талаарх санаа зовнилыг арилгах магадлал бага гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...