“Трио” Италийн кино наадамд сонгогджээ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “TRIO” кино 9-р сард болох 26 дахь удаагийн Италийн “Religion Today Film Festival”-д албан ёсоор сонгогджээ. Ийнхүү “TRIO” уран сайхны кино Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг 4 тивийн 11 улсаас 14 дэх навч, шагналуудын эзэн болов.
Энэхүү олон улсын кино наадам нь хүний амьдралын утга учир, мөн чанар, зорилгыг кино урлагаар дамжуулан нийгэмд улам сайн хүргэх, дэлхий дээр байгаа ялгаатай олон шашны филисофи, үүсэл гарал, утга учрыг энгийнээр тайлбарлах, хүн хүнээ хайрлах, байгаль дэлхийгээ дээдлэх, эв нэгдлийг эрхэмлэх, бие биеэ арьс өнгө, үзэл суртал, шашин, итгэл үнэмшил, ямар нэг ялгаатай байдлаар нь дээрэлхэх, нийгмийн цөөнхийг ялгаварлан гадуурхах, хүний эрхийг нь зөрчих ёсгүйг ухааруулах зорилготой ажээ.
Энэ жилийн хувьд дайн байлдаан, цар тахал, цахим хуваагдал гээд хүний эрхтэй холбоотой том сорилтууд дунд наадмаа улам утга төгөлдөр хийхээр бэлдэж, EXPLORING THE DIFFERENCES буюу “ОНДОО ТАЛУУДАА ОЛЖ НЭЭЕ” уриа дор хийнэ гэдгээ зохион байгуулагчид онцолсон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...