Усны сан газарт барилга барьж үерийн аюул үүсгэсэн ААН-үүдийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдаас “Нийслэл Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн.

Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг нь усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар олгосон, барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр, үер, усны аюултай нөхцөл байдал үүссэн шалтгаан нөхцөл, хохирлыг тодорхойлсон баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөх байгууллагад шилжүүлж шалгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...