“JET” скүүтер компанийн ажилтныг бусдын гэрт зөвшөөрөлгүй дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр шалгаж байна

“JET” скүүтер компанийн ажилтан “Т”-г бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлснээр “Долдугаар сарын 15-ны өдөр “JET” скүүтер компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн.

Энэ үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.22.1-т /Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан байдаг. Хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага явуулж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...