Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэхээр болжээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-аас “Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээ байгууллаа. Гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Бумбат даваа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулав. Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байр нь Улаанбаатар шилэн банкны барилга бөгөөд нийслэлийн зүгээс хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм байна.

Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан юм. Уг төсөл нь нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, хөрөнгийн менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оновчтой удирдаж, шинэчлэн сайжруулан нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн төрд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...