“Монголчууд дэлхийг өөрчлөв” үзэсгэлэн Францын том хотуудад гарна

“Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчлөв” үзэсгэлэн 10-р сард Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнг БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Төрийн айлчлал хийхдээ хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулахаар болсон бөгөөд “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчлөв” үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдана. Үзэсгэлэн 2023 оны 10 сараас 2024 оны 5 сар хүртэл 7 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Франц Улсын томоохон хотууд болох Парис, Лионд үзэсгэлэн зохион байгуулна.
Эх сурвалж: https://www.chateaunantes.fr/expositions/gengis-khan/?fbclid=IwAR3hv0SZXasJehxaXEGIck5-aiYj4MUxtv0L3FYCsKPaqhIsmyCFNtOFYsM

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...