Хөрөнгө оруулагч нарт тогтвортой байх амлалт өгсөн “Монголын эдийн засгийн форум 2023”

Монголыг олон улсад сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах зорилгын дор зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум 2023” Улаанбаатар хотноо эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн улс орнууд дангаараа биш, хамтдаа хөгжихөд тэмүүлж байна. Монгол Улсын хувьд ч хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийн онцлогт тулгуурласан эдийн засгийн хөгжүүлэхийн тулд бусад улс орнуудтай нэг зүгт харах ёстой болоод буй. Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа гэдэг тогтвортой, харилцан ашигтай байх ёстой. Үүнийг бид ойлгож, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бий болгох шаардлага зайлшгүй тулгарч байна” хэмээн нээлтийн үеэр онцолсон.

“Welcome to Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож буй. Тодруулбал, тэдний 700 орчим нь хувийн хэвшлийн ивээн тэтгэгч компани, ААН, байгууллагуудын төлөөлөл, мөн эрдэмтэн судлаач нар байгаа бол 500-600 нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч нар байгаа юм.

Тэр дундаа “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын удирдлагууд, “Рио Тинто” зэрэг томоохон компаниудын ТУЗ-ийн дарга, захирал нар оролцож буйгаараа онцлог.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...