Т.Бадамжунайг дахин нэг сар хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...