МҮБХ: Дархан аварга Г.Өсөхбаяр эрэмбээрээ А.Сүхбатын өмнө бичигдэнэ

Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн талаарх тайлбарыг МҮБХ-ноос танилцууллаа. Дархан аваргууд наадмын нээлтээр эрэмбээ булаацалдан маргалдаж, нээлтийг удаашруулж байсан удаатай. МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ: 2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг.

Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр Дархан аварга цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу Даян аварга цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр:

2002 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,

2003 онд 9 даван түрүүлж “Улсын аварга”,

2005 онд 9 даван түрүүлж “Далай аварга”,

2009 онд 9 даван түрүүлж “Даян аварга”, – 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дархан аварга” цол хүртжээ.

  1. Дархан аварга А.Сүхбат:

2000 онд 9 даван түрүүлж “Улсын арслан”,

2000 онд 10 даван түрүүлж “Улсын аварга”

Дархан аварга Г.Өсөхбаяр: 4 удаа 9 давж түрүүлсэн,- 3 удаа 8 давсан /2001, 2006, 2010/- 4 удаа 7 давсан байна. Дархан аварга А.Сүхбат: 1 удаа 10, 2 удаа 9 даван нийт 3 удаа түрүүлсэн- 3 удаа 7 давсан байна.

Даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна. Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм.

Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоосон болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 07-р сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.

МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...