“Хурд” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийнэ

Монголын рок, поп урлагийн том төлөөлөл “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Тус тоглолтын дараа “Хурд” хамтлагийн мянга мянган сонсогч, фенээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор болжээ.

30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, Монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина. Дашрамд дуулгахад тус тоглолтыг “UBS” телевиз өөрийн эфир болон сошиал хуудсаараа дамжуулан орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ шууд дамжуулан хүргэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...