Авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна.

 

Төсөл, арга хэмжээний нэр Урт Гүйцэтгэгч Ажлын явц
1 Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж 2.6 км авто зам, 89.1 метр гүүр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК түншлэл 7%
2 Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам 0.75 км “Их богд зам” ХХК 55%
3 Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилга 391.55 метр,

54.8 метр,

36.75 метр гүүр

“Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК түншлэл 60%
4 Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт 2х225 метр гүүр “ЗМЗ” ХХК 58%
5 Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүрх 97.3 метр төмөр бетон гүүрийн барилга 4.27 км авто зам, 97.3 метр гүүр “Ди Вай Кэй Би” ХХК, “Туулын гүүр далай ХХК” түншлэл 51%
6 Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрийн барилга 1.23 км авто зам, 33 метр гүүр “Тотал инж” ХХК 50%
7 Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам 0.64 км “МАЗ” ХХК 87%
8 Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг 1.1 км “Тотал инж” ХХК 3%

Өнөөдөр болсон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн авто зам, замын байгууламж барьж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.Төсөл гүйцэтгэгчдэд газар чөлөөлөлт, түүнд шаардагдах санхүүжилт, трасст өртсөн шугам сүлжээ, худгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байгааг онцолж байв. Мөн гүйцэтгэж буй замын ажлуудыг  төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар төлөвлөн ажиллацгааж буйгаа онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Төрийн зүгээс санхүүжилт олгох, газар чөлөөлөх зэрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллана. Мөн төслийн үйл явцад тогтмол хяналт тавих болно. Ингэснээр тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Тиймээс төсөл гүйцэтгэгчид ажлаа удаашруулалгүй, төлөвлөсөн цагтаа багтаан дуусгах хэрэгтэй. Бидний зүгээс Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх болно гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...