“МИАТ” ТӨХК орон нутгийн найман чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан. Ийнхүү тус компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Анхны нислэгийг Улаанбаатар-Ховд чиглэлд хийв.

“МИАТ” ТӨХК нислэгийн үнэ тарифаа 2-2,5 дахин бууруулсан бөгөөд Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5– 1.7 сая төгрөг байсныг 810 – 902 мянга,  Улаангом, Улиастай чиглэлд 1.3-1.4 сая төгрөг байсныг 633-852 мянган төгрөг болгож тус тус бууруулаад байна. Мөн Даланзадгад чиглэлд хоёр талдаа 500-617 мянга, Мөрөн чиглэлд 500-680 мянга, Алтай чиглэлд 733-852 мянга, Чойбалсан чиглэлд 537– 617 мянган төгрөгийн тарифаар тус тус үйлчлэх юм байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан орон нутаг руу зорчигчдын 0,1 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байгаа бол “МИАТ”ТӨХК нислэг үйлдсэнээр 30 хувьд хүргэх боломжтойг тэмдэглээд “Хувийн агаарын тээврийн компаниуд иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөөц боломжид таарсан үнэ тарифыг хэрэгжүүлж чадаагүй. Үнэ нэмдэг, зохиомол хомстол үүсгэдэг байдлыг арилгахын тулд “МИАТ” ТӨХК-ийн орон нутгийн нислэгийг сэргээж байна” гэв. Мөн орон нутгийн эдгээр нислэгийг тогтмол үйлдэхэд төсвөөс ямар нэгэн татаас, хөнгөлөлт авах шаардлага үүсээгүйг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...