П.Сайнзориг: Энэ наадмаар бөхийн дүрэмтэй холбоотой маргаан гарахгүй

Үндэсний  их баяр наадмын Бөхийн бэлтгэлийн талаар ХЗДХЯ-ны ТНБД, Бөхийн  салбар хорооны дарга П.Сайнзориг нарын  албаны хүмүүс мэдээлэл өглөө.

П.Сайнзориг:

Энэ жилийн хувьд 9 даваатай, 512 бөх барилдана. Дархан  аварга цолтой бөхчүүдийн зодог тайлах ёслол байхгүй. Амалгаатай холбоотой асуудал дээр түрүү жил хэл ам гарсан. Цаашдаа амалгааг цахим программаар авъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бөхийн  холбоо, салбар хороон дээр  үл ойлголцол гарсан нэг асуудал нь дүрмийн асуудал  байсан. Өчигдөр бөхийн салбар хороо дахиж хуралдаад Шадар сайдын  чиглэлийн дагуу дундын хувилбар гаргасан  байгаа.

Наадмыг аймгууд долдугаар сарын 11-13-нд хийдэггүйгээс болоод зарим бөхчүүд хэсэг бүлэг  болон наадам хэсч аймаг сумдын наадамчин олныг  бухимдуулдаг явдал гардаг байсан.  Аймаг сумдууд наадмаа тэгш ой тохиох зэрэг тодорхой  үндэслэлтэй л  биш  бол Засгийн газраас заасан нэгдсэн нэг  өдөр хийх тухай албан бичгийг Зохион байгуулах хорооноос илгээсэн байгаа.

Эцэст нь дүгнэхэд энэ наадмаар Бөхтэй холбоотой ямар нэгэн  дүрмийн маргаан  байхгүй, үндсэн  барилдаан 60 минут, үүнийгээ 20, 20 минутаар хуваах дүрмийн өөрчлөлт орсон.

Зарим бөхийг орон нутагт барилдах гэхэд  барилдуулдаггүй,  ялгаварлан үзэх явдал гардаг. Наадам бол монгол түмний эв нэгдлийн  баяр тул аль болох тэр аймгийнх, манайх биш  гэсэн хандлага  битгий гаргаарай гэж Бөхийн салбар хорооноос уриалж байна.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:

Монгол бөхийг монгол дахь наадамчин олноос гадна хилийн чинад дахь монголчууд үздэг. Мөн монгол туургатнууд төрийн наадамд барилддаг болсноос хойш манай наадмыг монгол туургатнууд ихээр үздэг болсон. We chat сүлжээний дамжуулалтаар  гэхэд 60-80 мянган хүн үздэг гэсэн тоо гарсан учраас дүрмийн өөрчлөлт дээр дундын хувилбар гаргасан. Дүрэм дээр бүх  талын эрх ашгийг хангая, наадамчин олноо ч чилээхгүй,  уламжлалт монгол бөхийн үндсэн философио хадгалая гэдэг дээр тохироод дүрмээ өөрчлөөд баталсан. Дүрмээ Шадар сайдад уламжлаад долдугаар сарын 05-ны Засгийн газрын хурлаар  батална. Энэ өөрчлөлтийн талаар мэдээллийг Үндэсний бөхийн холбооны удирдах  зөвлөл,  21 аймгийн багш дасгалжуулагч нарт илгээсэн байгаа. Баяр наадмын тухай хуулийн дагуу долдугаар сарын 08-10-ны хооронд бүртгэл хийнэ. Монгол туургатан бөхчүүд доод эрэмбэтэй учраас манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй таарч бариллдаг,  үүнийг  шийдэж  өгөөч ээ, мөн хил залгаа аймаг  сумдын барилдаанд барилдах  боломжийг олгооч гэсэн хүсэлт гаргасныг Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэж  байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...