БНХАУ-д галт тэргээр зорчих иргэдийн АНХААРАЛД

БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах.
2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.
3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх зэрэг болно.
Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...