Хохирсон ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хамгааллын үйлчилгээнд хамруулж байна

Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хохирсон ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байгааг мэдээллээ.

Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн хохирогч хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалыг нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...