Хөгжлийн банкыг тоносон хүмүүст шүүх ямар ял ногдуулснаа 5 хоногийн дараа зарлана

“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдон шүүгдэгчийн ширээнд суусан 80 хүн, дөрвөн компанийн гэм буруутай эсэхийг дэнслэх хурал ажлын 47 хоног үргэлжилж дууслаа.  Сүүлийн 2-3 өдөр 80 хүн ээлжилж шүүхэд үгээ хэлэв. Ялладагчаар татагдан шүүгдэгчээр суусан УИХ-ын гишүүд бүгд л өөрсдийгөө гэм буруугүй гэж өмгөөлөв. Гэхдээ тэд юу гэж ярьсан ч, уяраасан ч шүүх эцсийн шийдвэр гаргана. Бараг хоёр сар үргэлжилсэн, шүүгдэгчид нь танхимд багтахгүй олон байсан шүүх хурал өмнө нь тийм ч олон болж байсангүй. Хөгжлийн банкыг тоносон бүлэглэлүүдийн хуудуутай үйлдэл, учруулсан хохирлыг олон нийт нээлттэй үзлээ, сонслоо.
УИХ-ын гишүүд, Хөгжлийн банкны албан тушаалтан аснууд бүгд хэрэг хийгээгүй гэж өөрсдийгөө хаацайласан. Тэд өөрсдийгөө өмгөөлж үг хэлэх эрхтэй ч нөгөө талдаа Хөгжлийн банкны зээлийн 80 хувь нь эргэж төлөгдөхөөргүй болж, улсынхаа эдийн засгийг татаж унагах, дампууруулах хэмжээнд аваачсан байсныг мартаж боломгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн буюу ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан, А.Мөнхсайхан нар зөвлөлдөж, шүүгдэгчдийн гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэнэ.. Зургаадугаар сарын 26-ны 14.00 цагт тэд дүгнэлтээ танилцуулах юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...