Эр зоригтнуудын алба 19 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсад онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ бол шинэ цагийн түүх гэдгийг толотгох учиртай. 2003 онд УИХ-аас Гамшгийн тухай хуулийг баталснаар эр зоригтнууд алба хаадаг энэ албаны шинэ цагийн түүхийг бичиж эхэлсэн байдаг. Бүр өмнө нь 1921 оны Ардын хувьсгалын дараа нийслэл Хүрээнд галын аюултай тэмцэх нэгж байгуулан, авран хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан түүхтэй.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцгой байдлын албанаас төрсөн төрийн тэргүүн юм. Тэрбээр 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайдаар ажиллаж, энэ салбарыг бэхжүүлэх, техник, хүний нөөц, хүч хэрэгслээр хангах, авран хамгаалах чадавхийг сайжруулах чиглэлд чухал үүрэг гүйцэтгэсэн улстөрч юм. Гал усны гашуун зовлон, гамшгийн нөхцөлд тэргүүн эгнээнд ажилладаг цорын ганц алба бол Онцгой байдлынхан.
Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Эр зоригтнууд дотооддоо гамшигтай нүүр тулахаас гадна гадаад улсад авран хамгаалах, эрэн хайх, бүтээн босгох ажиллагаанд оролцох болсон. Хамгийн сүүлд гэхэд Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр тус улсад эрэн хайх, сэргээн босгох ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...