“Гацуурт”-ын Л.Чинбат буруутай нь тогтоогдвол 6-8 жил хоригдож магадгүй

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт машинаараа хүн дайрах нь гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. “Гацуурт” ХХК-ийн захирал, хөдөлмөрийн баатар Л.Чинбат өөрийн адууг хөөлөө гэж уурсахдаа сумын иргэдийг дайрна гэж сүрдүүлж, машинаараа хөөсөн нь тогтоогдсон. Түүнд Эрүүгийн хуулийн гурван зүйл, заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолыг прокуророос баталсан байна.

“Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

Автомашиныг зэвсгийн чанартай ашигласан, бусдын эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн хэмээн хүндрүүлэх үндэслэл болж болохыг ч эх сурвалжууд мэдээлэв. Хөдөлмөрийн баатар Л.Чинбат энэ зүйл ангиар ял сонсвол доод тал нь 6-8 жил хоригдох нөхцөл байдал үүслээ гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...